Үйл явдал1 мин унших

Монгол-Австри 2 орон бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн

Монгол-Австри 2 орон бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсын Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер нар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлж, харилцан сонирхсон бүхий л салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал айлчлал болсныг онцлон тэмдэглэв.

Цаашид талууд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, ногоон технологи, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэхүү нийтлэг зорилтоо биелүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв.

Монгол-Австри 2 орон бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн

Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар байр сууриа танилцуулж, санал солилцов.

Монгол-Австри 2 орон бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023