Үйл явдал1 мин унших
Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Ардчилсан хувьсгалын үр шимийг Монгол улсын иргэн бүр хүртсэн, хүртсээр ч байна. Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжиж, ард иргэд хувийн өмчтэй болж, хувийн бизнес эрхэлж, хүний эрх чөлөөний үндэс болох шашин шүтэх, гадаадад чөлөөтэй зорчих, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох сонгогдох зэрэг эрхийг хүн бүр чөлөөтэй эдэлж, жинхэнэ утгаараа эрх чөлөөгөө олсон нь Ардчилсан хувьсгалын үр шим билээ.
Монголын Ардчилсан Намыг 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Дээд шүүх хууль ёсоор бүртгэж, хожим нь 2000 оны 12 дугаар сарын 6-нд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам тэргүүтэй улс төрийн зургаан хүчин нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхтэй.
