Үйл явдал1 мин унших

Д.Үүрийнтуяа: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье

Д.Үүрийнтуяа: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье

Шинжлэх ухаан аливаа улсын хөгжлийн түлхүүр, бодлогын суурь, технологийн дэвшил, эдийн засгийн өсөлт, нийгмийн дэвшлийн хөдөлгөгч хүч билээ. Энэ салбарт эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй үе үеийн эрдэмтэн, судлаач та бүхэндээ “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Миний бие УИХ-ын гишүүний хувьд төрөөс шинжлэх ухааны талаар хэрэгжүүлж буй бодлогыг тууштай дэмжиж, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, өндөр технологи, инноваци, мэдлэгийн эдийн засгийг дэмжихээс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах болно.

Та бүхний судалгаа, шинжилгээ, эрдмийн их үйлс улам дэлгэрч, Монгол Улсын хөгжил дэвшлийн шинэ хөтөч байх болтугай!

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Бага хурлын гишүүн Д.Үүрийнтуяа

ШУ-ныг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012