#Тойрог1 мин унших
Эрчим хүчний шугамаас Бошлой хад хүртэл байнгын эрчим хүчний эх үүсвэртэй боллоо

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг, Дэлгэрмөрний эхэнд Бошлой хад гэж үзэсгэлэнтэй сайхан газар бий. Сүүлийн жилүүдэд Бошлой хадыг зорьсон гадаад дотоодын жуулчдын хөдөлгөөн нэмэгдсэн.
Үүнийг дагаад сум орон нутгийн иргэд жуулчны бааз байгуулж, өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэх болжээ. Үүнийг дэмжих зорилгоор тус сумын эрчим хүчний шугамаас Бошлой хад хүртэлх 11 км-ийн агаарын цахилгаан дамжуулах шугам татаж, байнгын эрчим хүчний эх үүсвэртэй боллоо.
Зам дагаж хөгжил гэдэг шиг эрчим дагаж орлого нэмэгдэх болтугай.




