Үйл явдал1 мин унших
ХХНББХ: Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишгээр хөгжүүлэхээр тусгажээ

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2025.12.09/-ийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Хуулийн төсөлд Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж ил тод байлгах, шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх, Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд судалгаа хөгжүүлэлт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн судалгаа, шинжилгээний мэдээллийг байршуулах гэх мэт зохицуулалтыг тусгасан байна.
Эх сурвалж:
МАН-ын бүлэг
