#Тойрог1 мин унших
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа

Дэлгэцогт сум нь аймгийн төвөөс 45 км-ын зайтай ЕБС-ийн хамран сургах тойргийн сурагчид нь аймгийн төвийн сургуулиудад шилжин суралцдаг хэдий ч малчин өрхийн цөөнгүй хүүхэд дотуур байранд амьдарч байна.
Дотуур байрны сурагчид гадаа нүхэн жорлон ашиглаж байгаа нь хүүхдийн аюулгүй байдал төдийгүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай байрын багш Хонгорзул ярьлаа. Хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад тулгараад байгаа энэ асуудлыг шийдэх шийдэл боломжийн талаар сум орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөж яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгон дэмжин ажиллахаа илэрхийллээ.



Сэтгүүлч Ц.Соёлмаа
