#Тойрог1 мин унших

Соёл, спортын цогцолборын барилгын ажлыг дуусгахад шаардлагатай 612 сая төгрөгийг төсөвт тусгуулав

Соёл, спортын цогцолборын барилгын ажлыг дуусгахад шаардлагатай 612 сая төгрөгийг төсөвт тусгуулав

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж байгаа Соёл, спортын цогцолборын барилгын ажлыг дуусгахад шаардлагатай 612 сая төгрөгийг 2026 оны Улсын төсөвт тусгууллаа. 

Тухайлбал, барилгын ажлын гүйцэтгэл 95 хувь, дотоод заслын ажлууд үлдсэн. 2019 оноос эхэлсэн энэ барилгын ажил ирэх оны 1 дүгээр улиаралд ашиглалтад орох боломж ийнхүү бүрдэж байна.

Тус барилга нь дотроо кино театр бүхий заалтай. Иргэдэд нийгмийн бүх төрлийн төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх, иргэд тохилог тухтай орчинд, бухимдалгүй үйлчлүүлэхэд зориулж зураг төсвийг нь хийлгэсэн.

Мөн иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон төрлийн богино хэмжээний сургалтууд, гэр бүлд чиглэсэн зөвлөгөө мэдээллийн төв, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг ажиллуулах нь маш сайн шийдэл болно гэж харж байна.

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014