Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: Цаашдаа гадаад харилцааг эдийн засагжуулах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

Нэгдүгээрт, Монгол Улс болон Евро Азийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнуудын хооронд худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг бид хэлэлцэж байна. Зарчмын хувьд Монгол Улс энийг бол дэмжээд явах ёстой. Бид энэ хэлэлцээрийн хүрээнд үүсэх харилцаан дээр боломжийг ашиглаж чадвал "их том" боломж байгаа. Харин бид хоорондоо ойлголцохгүй удаашраад, бэлтгэл ажлаа хангаж чадахгүй Үндэсний үйлдвэрлэлээ бодлогын болоод хууль эрх зүйн талаас нь зохицуулалтын хувьд дэмжиж өгч чадахгүй бол бид мэдээж хохиролтой гарна. Тиймээс төрөөс хариуцах ажлуудыг бол яг үүрэгжүүлж, эзэнжүүлж цаг хугацаатай, дэс дараатайгаар шийдэх ёстой. 

Энэ хүрээндээ цаашид гадаад худалдааны асуудал дээр ямар бодлого барих гэж байгаа вэ? Гадаад худалдааны хууль эсвэл Худалдааны хууль гэж ярих уу? Уг нь олон жил ЗГ-ын түвшинд яригдаж байсан. Яам яам дамжаад л яваад байсан юм. Цаашдаа ЗГ худалдааны ерөнхий хуультай болох нь эргээд Монгол Улсын ААН байгууллагууд гадаад зах зээлд гарах бодлогын дэмжлэг үзүүлэх зохицуулалтууд ордог. 

Хоёрдугаарт, дотоодын ААН байгууллагуудаа хэрхэн яаж ДХБ-д элссэн гишүүн орны хувьд дүрэм журмын хүрээнд дэмжих вэ гэдэг бодлогыг шийдсэн. Тиймээс энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсруулах чиглэл дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

Гуравдугаарт, Евро Азийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад ажиллаж байгаа Монгол Улсаас тус улсад сууж байгаа Элчин сайдууд Эдийн засгийн хөгжлийн яамтайгаа хэлэлцээрийн хугацаанд маш ойрхон ажилламаар байна. Цаашдаа гадаад харилцааг эдийн засагжуулах хэрэгтэй! 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Гадаад худалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012