Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: ОУ-ын зах зээл рүү нэвтэрч байгаа Замын-Үүдийн боомт дээр зөв менежмент хийх хэрэгтэй!

УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг

Нэгдүгээрт, Нийгэмд үүсэж байгаа нөхцөл байдал дээр яаралтай бодлогын хариу арга хэмжээ авах гээд ЗГ-аас энэ хууль орж ирлээ гэж харж байгаа. Энэ хууль нэрнээсээ эхлээд л томдчихоод байгаа юм аа. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн гэчхээд, 5.1 дээрээ стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг нь газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахуун л гэж байгаа юм. Нэрийг нь ядаж зөв л өгчихмөөр байгаа юм. Тэгэхээр газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууны хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай гэх хэрэгтэй. Нэр нь томдчихсон. Томдчихсон дээлтэй хүүхэд хол гүйж чаддаггүй юм. 6 дугаар зүйл 7 буюу Монгол Улсын УИХ, ЗГ-ын бүрэн эрхүүд чинь өдөр тутам хийдэг л ажлууд шүү дээ. Эрсдэлийг хаах чиглэл дээр ямар бодлого барих вэ? Эрсдэл энэ нөхцөл байдал буюу таны авч хэрэгжүүлэх гэж байгаа хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ эрсдэлд орвол ЗГ эсвэл Монгол банк хариуцах гээд байна уу? Үүний үр дүнд татвар төлөгчдөд эрсдэл учруул яах вэ? 

Хоёрдугаарт, зах зээлийн зарчмаар явах юмнуудыг бид ойлгож байгаа ч хүчээр зохицуулалтаар явлаа. ААН байгууллагууд хамтран ойлголцож ажиллах тал дээр хэр байх бол. Бэлтгэл ажил хэр байгаа вэ. Зэрэгцүүлээд баахан сав суулга барьж чадах уу?

Гуравдугаарт, Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажилд гадаад, дотоод нөхцөл байдлууд байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ шатахууныг нөөцлөх савнаас гадна төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлыг хэрхэн яаж нэмэгдүүлэх юм. Ялангуяа урд талаасаа. Терминал чинь аюултай байдалд ороод байна. Энэ бодлогын арга хэмжээ ч гэсэн нөлөөлнө. Замын-Үүд дээр хүн, хүнс, аюултай ачаа бараагаа ч авч байгаа. Монгол Улс олон улсын зах зээл рүү ганц нэвтэрч байгаа Замын-Үүдийн боомт дээр зөв менежмент хийх хэрэгтэй. Цаашдаа аль боомтуудыг энэ чиглэлийн бодлогоор төрөлжүүлж хөгжүүлэх ёстой юм бэ? Эцсийн дүндээ энэ нөөцлүүрийн сав гэхээсээ илүүтэй татан авалтыг хэт шуурхай хийж чадвал урд хөршөөс бусад орноос байж болно шүү дээ. Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрээ л яаралтай хиймээр байна. Төсвийн тусгай шаардлагатай уягдаад зээлийн ашиглалт муу байна. Энэ удаашрах тусам жилд 1,8 их наяд ам.доллар бензин шатахуунд гарна. 

П.Сайнзориг: ОУ-ын зах зээл рүү нэвтэрч байгаа Замын-Үүдийн боомт дээр зөв менежмент хийх хэрэгтэй!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Гадаад худалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012