Байр суурь1 мин унших
Л.Соронзонболд: Аймаг орон нутгийн төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн дээр асуудал гарах уу?
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
2008 онд орсон төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч улс төрөөс ангид байх ёстой гэдэг ерөнхий агуулга орсон байдаг. Энэхүү оруулж байгаа сумын, дүүргийн, аймгийн, нийслэлийн ИТХ-ын 50% нь төрийн захиргааны ажил хийнэ гэдэг ийм боломжийг олгочихоор энэ хуультайгаа нэлээн зөрчилдөх асуудал үүсэх үү? Энэ бодлоготойгоо нэлээн зөрөлдөж байна уу даа гэж бодож байна. Хоёрдугаарт, энэ өөрчлөлт орсноор аймаг, дүүрэг, сумд дээр төрийн захиргааны албан хаагчдын шилжилт хөдөлгөөн дээр нэлээн асуудал гарах юм биш биз дээ?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
