Байр суурь1 мин унших
Л.Соронзонболд: Судалгаа хийсний үр дүнг нь судалдаг болов уу?
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асуулаа.
Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна аа. Ялангуяа их дээд сургуулиуд судалгааны чиглэлээр дагнасан байх чадамжийг бий болгоход энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нэлээдгүй чухал нөлөөтэй. Хуулийн төсөл батлагдсанаар их, дээд сургуулиуд хэдэн удаагийн тендерт оролцож, хэд орчим тэрбум төгрөгийн жилийн орлого олохоор тооцоолж байгаа вэ?
Хуулийн төслийг боловсруулахдаа тодорхой хэмжээний судалгаанууд хийсэн байх. Яам, агентлаг, хүрээлэнгүүдэд энэ төрлийн судалгааны ажлууд их хийгдэж байх шиг байна. Судалгааны ажлын үр дүнг судалсан байдаг болов уу? Өөрөөр хэлбэл хуульд өөрчлөлт орсноороо Монгол улсад хийгдэж буй судалгаануудын чанарт ийм хэмжээний ахиц, дэвшил гарах юм байна аа гэсэн тооцоо судалгаа бий юу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

