Байр суурь2 мин унших
П.Батчимэг: Нийтээрээ халамжид гүн орчхоод байгаа сэтгэлгээг өөрчлөхөд төрийн бодлого их чухал!
Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч С.Наранцогтын томилгооны сонсголыг хийж байна.
Хэлэлцүүлж буй асуудлаар УИХ-ын гишүүн П.Батчимэг асуулт асууж, үг хэлэв.
Нэр дэвшигч та ШУ-ны хүн физик, математикч хүн.
1. Мөчлөг сөрсөн биш, мөчлөг дагасан эдийн засаг төсөвт эрсдэл учруулж байна. Дараа дараагийн Монгол Улсын төсөвт таны оруулах хувь нэмэр, тооцоолол, эрсдэл дагуулахгүй байх аргачлал юу вэ?
Төсөвт хүндрэл үүсгэж буй төрийн данхар бүтэц, үргүй олон зардлууд, ашиггүй ажиллаж буй төрийн өмчит хувьцаат компаниудын замбараагүй байдалд хэрхэн дүгнэлт хийдэг вэ?
Тэдний үйл ажиллагаа ААН-үүдэд дарамт авчирч байгаа биш үү? Даатгалын сангуудын дампуурлын ачааллыг ААН-үүд үүрч, улмаар мөлхөхөд хүргээд байгаа бишүү?
2. Та яамдад ажиллаж байхдаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох талаар бодол, шийдэл төрдөг байсан байх. Та ямар хууль тогтоомжууд дээр ажиллаж, батлуулж байв?
3. Монголбанкны өнөөгийн нөхцөл байдлаас ирэх 6 жилд хөгжлийн ямар түвшинд хүргэх ямар гол стратеги байна вэ?
Ахмад настны тэтгэврийн нэмэх асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
Аливаа улс орнууд нийгмийн үйлчилгээний салбартаа тэтгэвэрт гарсан ахмадуудаа ажиллуулдаг. Энэ туршлага ч маш сайн хэрэгжээд явж байна. Эсрэгээрээ үйлчилгээний салбарт ажиллаж буй ахмадууд аль ч салбарт ажиллаж чадахаар байгаа юм. Үүнд насны хязгаарыг тогтоож өгөх нь их чухал.
Энэ асуудлыг яриад эхлэхэд зарим хүмүүст хүрч байгаа ч заримд нь таалагдахгүй байгаа. Энэ нь монголын нийгэм халамжид дуртай, гүн орсныг гэдгийг өгүүлж байгаа юм. Энэ сэтгэлгээнээс нь гаргаж, тэтгэврийн ахмадуудаа хэрхэн ажлын байраар хангахад төрийн бодлого их чухал.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


