Үйл явдал1 мин унших
Тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж байна гэв

“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл тус сумын Ахмадын хорооны дарга, төрийн ахмад албан хаагч Жанцангийн Цэдэнсодном гуайтай уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Ж.Цэдэнсодном ах өдгөө 71 настай. Тэрбээр төр, нийгмийн салбарт 40 шахам жил ажиллаж, Шинэжинст сумын ЗДТГ-ын даргаар 15 жил зүтгэсэн ахмад боловсон хүчин юм.
Уулзалтын үеэр тэрбээр ахмад настнуудын амьдралд хамгийн ойр, бодитой нөлөөлөх асуудал болох тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Тэтгэвэр бол халамж биш. Энэ бол иргэн хүн олон жил хөдөлмөрлөж, улс орон, нутаг усныхаа хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ үр шимийг хүртэх эрх юм.
Иймд олон жил хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн иргэдийн хөдөлмөрийг илүү шударгаар үнэлэх, ахмад настнуудын тэтгэврийн баталгааг сайжруулах шинэчлэлийг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллана.



