Байр суурь1 мин унших
Л.Энхнасан: Олон хүүхэдтэй ээжийг урамшуулах хуулийн өөрчлөлт халамжийн бодлогын цогц шинэчлэлттэй уялдаж байж ёстой!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхнасан дараах байр суурийг илэрхийллээ.
Эхчүүдийг дэмжих зорилгыг ойлгож байгаа. ЗГ халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг баримталж байгаа. Ерөнхий сайд ч хэллээ. Халамжийн чиглэлийн 8 хууль хэрэгжиж буй бөгөөд 24 хувь нь л зорилтот бүлэгт хүрч байна гэлээ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн энэ өөрчлөлт нь салангид нэмэлт өөрчлөлтөөр бус халамжийн бодлогын цогц шинэчлэлтийн хүрээнд төсөв тооцоонд тулгуурласан байх нь зүйтэй гэж үзэж байна.
Тиймээс ажлын хэсэгт орж ажилласан. 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулж хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг нэг жилээр хойшлуулан 2027 оны 1 сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрөөтэй саналыг ажлын хэсэг гаргасан. Гэр бүл ХНХЯ-наас Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийг дэмжих хууль орж ирж байгаа. Үүнтэй уялдуулах ёстой. Энэ хуулийн төсөлд Сангийн яамнаас дэмжээгүй санал ирсэн. Тэгэхээр хууль хэрэгжсэнээр хэдэн ээж шинээр хамрагдах вэ? Улсын төсөвт хэдий хэмжээний нэмэлт зардал үүсэх вэ?
Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хариуллаа.