Үйл явдал1 мин унших

Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.16) хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар хуралдаан даргалагч У.Отгонбаяр гишүүн танилцуулсан юм. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн Байнгын хорооны тогтоолуудыг хүчингүй болгохоор холбогдох төслийг боловсруулжээ.

У.Отгонбаяр гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь буюу 73.3 хувийн саналаар дэмжин “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009