Үйл явдал1 мин унших
Дэд хороо: Нийслэлээс хэрэгжүүлж буй цахим шилжилтийн талаарх мэдээлэл сонслоо

Инноваци, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны \2025.12.17\-ийн хуралдаанаар нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг сонслоо.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэмт хэрэг зөрчил, зам тээврийн осол, нийтийн хэв журмыг хангах зэрэг тулгамдаж буй асуудлыг бууруулах зорилгоор 2020-2025 онд нийт 225 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 35 ажил төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 137 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс, 88 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлсэн байна. Аудитын дүгнэлтээр ажиллахгүй 11 системд акт тавигдаж, 24 системийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ.
9 дүүрэгт телекамерын дэд хяналтын төв байгуулан нэгдсэн удирдлагын төвтэй холбож, нийслэлийн 176 гарц уулзварт хиймэл оюун ухаанд тулгуурласан 2606 камерын систем суурилуулсан байна. Мөн 1100 автобусанд жолоочийн камер суурилуулж хөгжүүлэлтийг хийж, төлбөр тооцооны менежментийн системийг боловсронгуй болгосноор нийтийн тээврийн орлого 65 тэрбум төгрөг буюу 200 гаруй хувиар давуулан биелэгджээ.
Эх сурвалж:
МАН-ын бүлэг
