Үйл явдал1 мин унших

Гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа

Гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа

Баруун бүсээр импортлох улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Миний бие 2025 оны 09-р сарын 30-ны өдөр 64 гишүүний хамтаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт хандан баруун бүсийн боомтуудаар импортлох улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналаа хүргүүлсэн.

Энэхүү саналын үндсэн дээр Засгийн газар тогтоолын төслийг боловсруулж бэлтгэн УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар баруун бүсийн 5 боомтоор орж ирж буй улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох бөгөөд баруун бүсэд 2025 онд байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас үүдэн байгалийн хадлан, өвс, тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байсан тул тэг хувь /0/ байхаар тогтоосон юм.

Тус тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн /12.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа. УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009