Байр суурь2 мин унших
О.Алтангэрэл: Ипотекийн зээл танил талтай нь байртай болж мөрөөдлөө биелүүлдэг байдал руу ороод байна!
УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Нэр дэвшигчид захиж хэлэх зүйл байна. Ардчилсан Нам олонхи болоод засгийн эрх барьж байхад ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг анх 8%-ийн зээл гэдэг асуудал шийдсэн маш олон залуучууд байртай болсон. Өнөөдөр ерөөсөө залуучуудын хүсэл мөрөөдөл бол байр шүү дээ. Яаж байртай болох вэ яаж хэдэн төгрөгөөрөө орон гэрээ төвхнүүлэх үү? гэдэг ийм л мөрөөдөлтэй байгаа. Харамсалтай нь энэ мөрөөдөл бол унтраад байна аа. Ерөөсөө энэ ипотекийн зээл гэдэг бол танил талтай хүнд гардаг, танил талаараа дамжуулж ипотекийн зээл авдаг орон байртай болох мөрөөдөл нь биелдэг ийм л байдал руу оччихоод байна.
Норовын Алтанхуяг Ерөнхий сайдын хэлсэн нэг сайхан үг байдаг юм л даа. Шинэчлэл гэдэг бол сэтгэл гаргаж хийх ёстой ажил юм аа гэдэг үг байгаа юм. Тэгэхээр танд захиж хэлэх үг бол сэтгэл гаргаж ажиллаарай. Тухайн үедээ Монгол банкны ерөнхийлөгч Золжаргал Монгол улсын ерөнхий сайд Алтанхуяг нар олон мянган залуучуудыг байранд оруулж байсан энэ үйл явц улам суларсаар байгаад өнөөдөр цөөн нэг зээл танилтай хүний гардаг ийм байдалтай болсон.
Энийг чинь дагаад залуучуудын байртай болох мөрөөдөл, барилга орон сууц олноороо баригдаж Улаанбаатар хотын утаагүй болох мөрөөдөл замхарч байна аа. Тэгэхээр гар хумхиж суулгүйгээр ямарваа нэг шалтаг шалтгаан тоочихгүйгээр улс төрчдийн буруу нь байх юм бол улс төрчдийн бурууг нь хэлээд, дэмжлэг байх юм бол дэмжлэгээ хүсээд энэ залуучуудыг байртай болгох ипотекийн зээлийг хэвийн олох энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чин сэтгэлээрээ сэтгэлээ дайчилж, сэтгэл гаргаж, шинэчлэл хийж ажиллаарай гэж хүсье ээ.
Улс орны нөхцөл байдал амаргүй байгаа. Бид нар одоо жилийн жилд олон зүйл татаас өгч олон зүйлд мөнгө хэвлэх байдлаар ингэж аргалж байгаа. Төсөв тасарч байгаа тэгээд энэ нөхцөл байдлыг бол тэртээ тэргүй олон яригдсан олон байгаа учраас бол нэг нуршиж бол яримааргүй байна. Тэгэхдээ энэ урьд нь хийж байсан ажлууд дээрээ бас бид хамт ажлын хэсэг болж аливаа нэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө явахад бол нэлээн сэтгэлтэй, зүтгэлтэй, дээрээс нь хувийн ашиг сонирхолгүй ингэж ажиллаж байгаа байдал чинь анзаарагдсан юм аа.
Тэгэхээр одоо яг энэ хандлагаараа Монголынхоо мянга мянган залуучуудыг орон байртай болох тэр мөрөөдлийг нь биелүүлэхэд Монгол банкны Ерөнхийлөгчийн хувьд мөнгөний бодлогыг барьдаг гол байгууллагын удирдлагын хувьд хичээл зүтгэл гаргаж ажиллаарай гэж хичээнгүйлэн захья. Захиасаа бас дараа дараагийн удаад байнга нэхэж шаардаж ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Эх сурвалж:
Vip76.mn