Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: Элчин сайд нар тухайн орныхоо холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахад онцгой анхаарах хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Та бүгд очоод ГХЯ-аар дамжуулаад тодорхой асуудлаар бид нарт дэлгэрэнгүй мэдээллийг явуулах хэрэгтэй байна. Удахгүй УИХ-аар Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тухай хууль өргөн баригдах гэж байгаа. Явж очоод ажилдаа орох хугацаа хэрэгтэй. Хаврын чуулганаар асуудал өргөн баригдаж хэлэлцэгдэх учраас хагас жилдээ багтаагаад чиглэлийн мэдээллийг маш дэлгэрэнгүй ирүүлнэ үү.
Гадаад орнуудын хар тамхи мансууруулах бодистой тэмцдэг хууль эрх зүйн орчин нь ямар байдаг юм, алдаа оноо нь юу байсан юм, ямар сургамж гарсан юм, сайн туршлага нь юу байсан юм гэх мэтийг бид нар мэдэх нь их чухал байна. Яг үнэндээ УИХ-аар хууль өргөн баригдана. Ажлын хэсгийн хэдэн гишүүн ажиллана бидэнд энэ талын нарийн мэдлэг, мэдээлэл, туршлага хомс байгаа. Тиймээс гадаад орнууд мэргэжилтэй боловсон хүчнээ яаж бэлддэг юм, сэтгэл зүйчдээ хэрхэн яадаг юм, алийг нь гэмт хэрэг, донтолт гэж үзээд эмчилдэг юм, өсвөр насны залуусаа хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлдэг юм, төр засаг нь яаж анхаардаг юм гэдэг мэдээлэл маш хэрэгтэй байна. Мэдээлэл ирүүлэхээс гадна тухайн орныхоо холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахад онцгой анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа Турк болон ОХУ-д сууж байгаа Элчин сайдуудыг онцгой анхаараасай гэж хүсэж байна.
Энэ талын чиглэлийн бодисууд орж ирдэг. Хар тамхи мансууруулах бодис гээд хэлэхэд хэцүү. Тэгэхээр үүнийг бусад орнууд яаж тодорхойлдог юм. Манайх аливаад их удаан ханддаг. Бүгдийг нь хуульд суулгачихдаг. Гэтэл тэнд ЗГ нь дор дор нь хориотой гээд олон улсууд хоорондоо сүлжээ болчихсон гарч ирээд байгаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


