Байр суурь2 мин унших
Б.Түвшин: Хуулийн зорилго, хэрэгцээ шаардлага 2 зөрж болохгүй!
УИХ-ын чуулганы 2025.12.19-ний өдрийн нэгдсэн хуралдаанар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Хуулийн төслийн үзэл баримтлал нь усан сан бүхий газарт олборлолт явуулахгүй байна гэж тодорхойлсон. Харин хэрэгцээ шаардлага нь нийслэлд ойр, иргэдийн эрүүл орчинд төвлөрсөн. Тэгэхээр зорилго болон хэрэгцээ шаардлага 2 зөрөөтэй тодорхойлогдсон.
Усан сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын буюу хайрга дайрганы олборлолт хийх зохицуулалт усны хууль дээр бий.
Нийслэлийн тухайд усны хамгаалалтын газар онцгой тохиолдолд 50 метр, ердийн тохиолдолд 200 метрт үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдол одоогоор байхгүй. Харин энэ хуулийн санаа бол усны сан бүхий газраас 1км гэсэн зохицуулалт нь усны сангаасаа илүүтэй суурьшлын бүсийн асуудлыг л яриад байх шиг л байна. Тэгэхлээр 2, 3 асуудал гарч ирж байгаа юм.
Нэгэнт зорилго нь суурьшлын бүс юм бол асуудлыг нь яаж шийдэх вэ? 1Км хангалттай юу хангалтгүй юу? Өөр үзэл баримтлалаар авч үзэх ёстой юм биш үү? Магадгүй Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд нь эрх шилжүүлэхийг зохицуулдаг ч юм уу, нөгөө талдаа эрх зүйн орчны хувьд олборлолт хийж байгаа газар болон иргэдийн амьдарч байгаа бүс нутаг давхацвал хэрхэн эрх зүйн зохицуулалт нь бий.
Ингээд харахаар яг зорилго, хэрэгцээ шаардлага 2 нь өөр байгаа юм. Үүнийг яаж зохицуулах вэ? Усны сав газрын хуулийн зохицуулалт дээр нэмэх нь суурьшлын бүсийн асуудлыг зорилгоор нь тавиад тааруулчхаж байгаа юм биш үү!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

