#Тойрог2 мин унших

Хөвсгөл аймгийн дулааны станц ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн дулааны станц ашиглалтад орлоо

2024 оноос Хөвсгөл аймгийн дулааны станц суурилагдсан хүчин чадлаасаа давсан, өндөр ачаалалтай халаалтын оргил үед бэлтгэл зуухгүй, аваарын горимоор ажиллаж, Мөрөн сумын айл өрх албан байгууллага 40 мянга гаруй иргэд 2 жилийн турш хүндхэн өвлийг давсан юм.

Иймд Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолд Хөвсгөл аймгийн дулааны станцыг 21мвт-аар-аар өргөтгөх зарчмын зөрөөтэй саналыг гаргаж дэмжүүлснээр, Хөвсгөл аймаг дулааны станцаа өргөтгөх боломжтой боллоо. Тогтоолын төслийн 2 дугаар хавсралтын 2.3.2 дахь заалтын төсөл арга хэмжээнд Хөвсгөл аймгийн дулааны станцыг 21мвт-аар өргөтгөх гэж санхүүжилтэд 16 тэрбум төгрөг санхүүжилтийн эх үүсвэрт улсын төсөв гэж тус нэмэх саналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гаргасан юм.

2024 оны улсын төсөвт дулааны станцын барилгын гүйцэтгэлийн хугацаа 2024-2026 он хүртэл үргэлжлэхээр тусгасан нь Хөвсгөл дулааны станц ТӨХК. Ачааллаа дийлэхгүй зогсож аймгийн төв хөлдөх эрсдэл дагуулаад байсан юм. Тиймээс дулааны станцын барилгыг 2025 онд барьж ашиглалтад оруулах талаар Эрчим хүчний сайдад албан бичгээр хандаж төсвийн тодотголоор төсөвт өртгийг нэмэгдүүлж, хэрэгжих хугацааг 2025 он болгон наашлуулсан. Дулааны станцын өргөтгөлийн ажил 2025 оны 4 дүгээр сарын 15-наас эхэлсэн. Бүтээн байгуулалтын хугацаанд гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, тулгарч буй асуудал, шийдлийг ярилцаж графикийн дагуу тоног төхөөрөмжийн татан авалт барилга угсралтын ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч ажиллажээ.

Ингэж Дулааны станцын өргөтгөлийн барилгын төсвийг нь шийдүүлэхээс эхлээд бүхий л шатанд нь анхаарч ажилласны үр дүнд гүйцэтгэгч компани гэрээний хугацаанд тоног төхөөрөмжийн суурилуулалт барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр Улсын комисс ажиллаж дулааны станцын өргөтгөлийн ажлыг ийнхүү хүлээн авлаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009