Үйл явдал1 мин унших
Хатгал тосгонд хэсгийн төлөөлөгчийн байр баригдаж байна

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Хэсгийн төлөөлөгчийн шинэ байр баригдаж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орно.
Хатгал тосгон нь Хөвсгөл нуурыг зорин ирэх дотоод, гадаадын жуулчдын төвлөрөл хамгийн их байдаг аялал жуулчлалын бүс нутаг юм. Аяллын оргил улиралд хүн амын нягтаршил эрс нэмэгддэг тул нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дуудлага, мэдээлэлд шуурхай хүрч ажиллах, иргэд, жуулчдад хууль, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх хэрэгцээ өндөр байдаг.


Шинээр баригдаж буй Хэсгийн төлөөлөгчийн байр ашиглалтад орсноор алба хаагчдын ажиллах орчин, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, бэлэн байдал сайжирч, иргэдийг хүлээн авах тохилог орчин бүрдэнэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

