#Тойрог1 мин унших
Хөвсгөл аймгийн рашаант сумын удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Э.Мягмарцогт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх нарыг хүлээн авч уулзан, сум орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар санал солилцож, хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын үеэр Рашаант сумын удирдлагууд сумын хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсөвт тусгуулах шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Тухайлбал, сумын төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Засаг даргын Тамгын газрын шинэ барилга, мөн иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, тээврийн урсгалыг сайжруулах ач холбогдолтой Цэнгэлийн голын гүүрийн барилгын ажлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Түүнчлэн, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөө орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашин шаардлагатай байгааг танилцуулж, энэхүү асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Сум орон нутгаас тавьж буй санал, хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран судалж, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэн, шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.