Үйл явдал1 мин унших
Төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. /2025.12.18/
Уг үндсэн чиглэлийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж,
нээлттэй хувьцаат компани болгох,
8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах,
7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгалаа.
Цаашид Төрийн өмч ЭЗЭНГҮЙДДЭГ, ӨГӨӨЖ ӨГДӨГГҮЙ, ХУЛГАЙД ӨРТДӨГ явдлыг бүрэн халж ИРГЭДИЙН ХЯНАЛТАД оруулна.
