#Тойрог1 мин унших
Өмнөговь аймгийн Сэврэй суманд ахмадын өргөө сүндэрлэв

Өмнөговь аймгийн Сэврэй сум Ахмадын өргөөний үүд хаалгаа нээлээ. Улс эх орон аймаг сумынхаа хөгжлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулан ач буянаа хайрлан гавьяандаа гарсан ахмад настнуудаа хайрлан хүндэтгэж, тэднийхээ сайн сайхны төлөө хийж бүтээж болох бүхнээ зориулах нь залуу хойч үеийнхэн бидний үүрэг юм.
Хатан Сэврэй нутгийн ахмад буурлууд та бүхэн минь шинэ өргөөндөө саатаж, цагийг зугаатай эрхэлж тоглон, хууч хөөрөн сууж, эрч хүчтэй эрүүл сайхан байгаарай! Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, гүйцэтгэгч компанид талархал илэрхийлье.


