Үйл явдал1 мин унших

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг систем ашиглан боловсруулах нь” сургалт, хэлэлцүүлэг боллоо

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг систем ашиглан боловсруулах нь” сургалт, хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг боловсруулах үйл явцад оролцогч байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. 

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/06 дугаар тушаалаар “Монгол Улсын болон аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг сургалт нь шинэчилсэн аргачлалыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж буй юм.

“Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан, үр дүнд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшнийг бодитой тооцон төлөвлөх нь чухал.

Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих системийн хандлагыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн системийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд уг системийг нэвтрүүлснээр төлөвлөлтийн үйл явц илүү үр ашигтай, оновчтой болох боломж бүрдэнэ.

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг систем ашиглан боловсруулах нь” сургалт, хэлэлцүүлэг боллоо

Хөгжлийн загвар, бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012
  4. 2011
  5. 2010