Үйл явдал1 мин унших

Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид ирлээ

Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид ирлээ

Монгол Улсад айлчилж буй Бутаны Хаант Улсын парламентын гишүүд, тухайлбал найрамдлын бүлгийн төлөөлөгчидтэй найрамдлын бүлгийн гишүүний хувиар уулзаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамтдаа нөхөрлөлийн мод тарилаа.

Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид ирлээ

Төлөөлөгчид “Голт бор” нэртэй бэлгэ тэмдэгт модыг хамтран тарьж, хоёр улсын нөхөрлөл, хамтын ажиллагааг ерөөлтэй байхыг бэлгэдэв. Албан ёсны уулзалтанд УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар болон тус бүлгийн гишүүд  Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Куенга, гишүүн Ринчен Вангди, Намгай Вангчук, Күензаг Тинлэй, Янгчен Ламо нар оролцож, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид ирлээ

Манайх шиг 2 том /Хятад, Энэтхэг/ эдийн засгийн дунд оршдог ч авууштай нь усан цахилгаан станц.

Бутаны усан цахилгаан эрчим хүчний экспорт нийт экспортын 40%, Засгийн газрын нийт орлогын 25%-ийг бүрдүүлдэг. Бутан Улс одоогийн байдлаар 24,000 мегаваттын усан цахилгаан станцынхаа 6.5 хувийг ашиглаж буй гэнэ.

Дашрамд дурдвал, нэг жилийн өмнө Бутанд аялж онгон дагшин байгаль, буддын шашны огт хөндөгдөөгүй соёл, сэвтээгүй сүм хийд, эд зүйлс болон ард түмний аз жаргалын индекс хэрхэн ажилладаг болохыг биеэр мэдэрч явлаа. Авах юм ихтэй газар!

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009