Байр суурь1 мин унших
О.Номинчимэг: Төрийн өмчийн хувьчлалыг маш няхуур сайн хэлэлцэж гаргах ёстой!
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Төрийн өмчийн хувьчлалын асуудал дээр бид болгоомжтой хандаж байгаа. Өмч хувьчлалыг төрийн эдийн засгийн оролцоог багасгах, хувийн хэвшилд орон зай гаргаж өгөх гэдэг санаа нь зөв. Санаа нь зөв боловч шийдэл нь залхуу байж болохгүй. Хэрвээ деталийг нь сайн харахгүй шийдэл нь залхуу байх юм бол байгаа байдалдаасаа шууд дордох ийм эрсдэл байгаад байгаа юм.
Тэгээд чөтгөр детальд нуугддаг гэхчлэн. Бид үүнийг маш няхуур сайн хэлэлцэж гаргах ёстой. УИХ-ын даргатай санал нэг байна. Энэ хууль суурь бодлогоо хийж, олон талаас нь сайн хэлэлцэж байж энэ үндсэн чиглэлийг авах ёстой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






