Байр суурь1 мин унших
О.Номинчимэг: Архины эсрэг бодлогоо архины салбараар удирдуулдаг байсан нь Монголын нэг том гажуудал
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хууль зүйн байнгын хорооны /2026.06.02/-ний өдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төрийн сангийн мөнгөний зарцуулалттай дараах байр суурийг УИХ-ын гишүүн О. Номинчимэг илэрхийллээ.
Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилготой төрийн сангийн мөнгө архи, пивоны онцгой албан татвараас бүрддэг.
Гэтэл энэ сангийн мөнгийг хэнд, юунд зарцуулахыг архи үйлдвэрлэгчид, импортлогчид өөрсдөө удирдах зөвлөлд нь сууж байгаад шийддэг байжээ.
Энэ бол ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ. Архины эсрэг бодлогоо архины салбараар удирдуулдаг байсан нь Монголын нэг том гажуудал.
2022 онд батлагдсан энэ зохицуулалтыг засах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого бизнесийн ашиг сонирхолд захирагдах ёсгүй гэсэн зарчим дээрээ зогссоор байна.