Байр суурь1 мин унших
С.Одонтуяа: Орон сууцны барилга иргэдэд танилцуулсан эхний зураг төслөөсөө зөрж байвал хариуцлага тооцох зохицуулалт хэрэгтэй!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжинэ. Манай улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Үүний хажуугаар зайлшгүй зохицуулах шаардлагууд гарч байна. Та бүхэн санаж байвал банкны ХЗХ-н дээр 100 хохирогчтой хэргүүд гарч байсан. Үүнтэй адил асуудал хүндэрчихсэн байгаа. БГД-ийн хувьд хохирсон иргэд суулт зарласан. Зарим нь байрандаа орохыг 10 жил хүлээж буй тохиолдол ч бий. ААН-тэй иргэд гэрээ хийдэг. Туслан гүйцэтгэгч давхар гэрээ байгуулж зардаг.
Зарим газар дэд бүтцээ ч шийдээгүй хэрнээ олон олон захиалга авчихдаг. Эцэс сүүлд нь манай дэд бүтцийг нийслэл шийдэхгүй байхад бид яаж байраа өгөх юм гээд сууж байдаг.
Мөн мөнгийг нь авчихаад өөр зүйл рүү хөрөнгө оруулчихдаг. Энэ асуудлыг бүртгэл дээр хийж болохоор бол хийгээд өгөөрэй гэж П.Сайнзориг гишүүнд захисан. Тэгэхээр төслийн эхний зураг төслөөсөө бодит байдал зөрвөл хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Иргэдийг залилчихаад нэрээ сольчихдог компаниуд бий. П.Сайнзориг нарын гишүүдийн хуулийг чамбайруулж баталчихаад багтаж ороогүй агуулгыг бусад хуулиудаар зохицуулж өгөхгүй бол хохирол хэрээс хэтэрлээ.