Онцлох мэдээ1 мин унших

Төв аймгийн цагдаагийн газрын шинэ байр ашиглалтад орлоо

Төв аймгийн цагдаагийн газрын шинэ байр ашиглалтад орлоо
Улсын төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Цагдаагийн газрын шинэ байр баригдан ашиглалтад орж, нийт албан хаагчдын ажиллах орчин, нөхцөл сайжирлаа.
Төв аймгийн цагдаагийн газрын шинэ байр ашиглалтад орлоо

Энэхүү барилга нь тус цагдаагийн газрын 82 жилийн түүхэн дэх анхны шинэ конторын барилга бөгөөд 2023 оны 09 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдыг #Төв_аймагт ажиллах үеэр ахмад албан хаагчдын хамт санал хүсэлт тавьснаар 2024 оны улсын төсөвт тусгагдан бодит ажил хэрэг болж, барилга угсралтын ажил жил гаруйн хугацаанд үргэлжлэн ийнхүү ашиглалтад орлоо.

Төв аймгийн цагдаагийн газрын шинэ байр ашиглалтад орлоо

Шинэ барилгын нээлтэд зориулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт тус цагдаагийн газрын албан хэрэгцээнд шаардлагатай компьютер, хэвлэгч, дэлгэц зэргийг шийдвэрлэн өглөө.

Төв аймгийн цагдаагийн газрын шинэ байр ашиглалтад орлоо

Ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн газрын нийт албан хаагчдад баяр хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020