Үйл явдал1 мин унших
Н.Алтаншагай: Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол дотоодод 1 тэрбум доллар буюу 3.5 их наяд төгрөг үлдэнэ

Сэтгүүлч Б.Одончимэг
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Одончимэг
УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Миний бие болон нийт 21 гишүүн санаачилсан гадаад зээлийн ашиглалт, үр ашгийн тухай анхдагч хуулийн төслийн тухай хуулийг өргөн барьж байгаа. Тус хууль дотор 3 зээл төлөхтэй холбоотой асуудал орж ирж байгаа. Нэгт, Нефть боловсруулах үйлдвэртэй холбоотой Хоёрт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц Гуравт, Сэлбэ дэд бүтэц буюу 10 мянган айлын орон сууцыг шийдэх гурван том төсөл орж байна.
Орлогоороо зарлагаа нөхөх буюу эдийн засгийн эргэлтэд орох зээллэгүүд учир сонгосон. Мөн стратегийн гол хоёр бүтээгдэхүүн орсон хуулийн төсөл байгаа. Эд нар одоогийн байгаа хуулиар явах юм бол газрын тос боловсруулах үйлдвэр 10-15 жилийн дараа ашиглалтад орохоор байгаа.