Байр суурь1 мин унших
Д.Үүрийнтуяа: ОХУ газрын тосны бүтээгдэхүүний импортыг хязгаарласан, үүнд манай улс хамаарах уу!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт тавьж, холбогдох тодруулгыг авлаа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Энэ цаг үед бол чухал асуудал орж ирж байгаа. Бидэнд хэрэгтэй өөрчлөлтүүд тусгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Танилцуулсан танилцуулгатай холбоотой орж байгаа өөрчлөлттэй холбоотой 2 асуулт байна. Нэгдүгээрт хэлэлцээрийн энэ 7.2 дахь догол мөр буюу тарифын одоо татвар хураамж, квоттой холбоотой мөн хууль тогтоо боломжийн өөрчлөлтөөр олгож байсан хөнгөлөлт, давуу эрх 2 талдаа харилцан адилхан үйлчлэх байсан заалтыг хасаж байна. Үүнээс ямар үр дүн гарна гэж тооцож байгаа вэ? Хоёрдугаарт, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах яриа хэлцэл амжилттай хийгээд ирсэн. Энэ яриа хэлцлийн араас ОХУ дахиад мэдэгдэл гаргачихлаа. Шатахууныхаа газрын тосны бүтээгдэхүүнийхээ импортыг хязгаарлачихлаа. Олон улсад үүсэж байгаа сорилт нөхцөл байдалтай холбоотойгоор дотоодын нөөцөө илүү их бүрдүүлэх тал дээр бодлого бариад эхэллээ. Манайх хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллүүд яваад байна. Албаны байр суурь ямар байгаа юм.
