Үйл явдал1 мин унших
Д.Үүрийнтуяа: Өнөөдөр оройдоо 300.000 литр шатахуун очно

Сүүлийн хэд хоногт шатахууны нийлүүлэлт графикаас буурсан нь орон нутагт, тэр дундаа Эрдэнэт хотын шатахуун хангамжид нөлөөлсөн талаар холбогдох албаны эх сурвалж мэдээллээ. Импорт тасалдсантай зэрэгцэн нийлүүлэлтийн хэмжээ багассанаар шатахуун түгээх станцууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдсан байна.
Өнөөдөр нийт дөрвөн вагон буюу Эрдэнэт хотын ердийн хэрэглээний гурван хоногийн хэрэгцээтэй тэнцэх хэмжээний АИ-92 шатахууныг илгээж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэлж байна. Эрдэнэт хотод өдөрт дунджаар 12 шатахуун түгээх станцад нийт 70 мянган литр шатахуун ердийн хэрэглээнд зарцуулагддаг байна. Өнөөдөр оройн цагаар 300 мянган литр шатахуун Эрдэнэт хотод нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийлүүлэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй ч бүрэн хэвийн болох хугацаа одоогоор тодорхойгүй хэвээр байна. Шатахууны хомстол нь иргэдийн зорчих хөдөлгөөн, тээвэр, үйлчилгээний салбарт хүндрэл учруулсаар байгаа тул холбогдох байгууллагууд нөөцийн зохицуулалт хийж, нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Сэтгүүлч Б.Одончимэг



