Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Тамхины хуулийн 6.1-ийг хүчингүй болгох нь эрсдэлтэй!
УИХ-ын чуулганы /2025.12.26/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Төрийн хүнд суртал багасгах, үүнээс үүдэлтэйгээр авлига, давуу байдал бий болгох гэдэг асуудлыг багасгах, ёстой цэгцлэх, ёстой гэдэг энэ үзэл санааны хүрээнд дэмжиж байгаа. Гэхдээ маш олон нарийн зохицуулалтыг тусгасан хууль учраас няхуур харах ёстой гэдгийг цохон тэмдэглэе.
Нэг, Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 онд батлаад 2023 оны 1 сарын 1-нээс хэрэгжсэн. Энэ хууль 3 жил хэрэгжихэд хууль нь муудаа нөхцөл байдал нь сайжраагүй байгаад байна уу ? Эсвэл хэрэгжилтийн механизм нь сул байгаад учраас ахиц дэвшил гарахгүй байна уу.
Хоёр, Эрх чөлөөг иргэд, ААН-үүддээ олгоё гэж байна. Гэтэл Засгийн газар, Эдийн засаг хөгжлийн сайд нь МХЕГ-ыг буцаагаад байгуулна гэж зарлаад явж байна. Үүнтэй яаж уялдах юм бэ.
Гурав, Жишээ нь би Тамхины хяналтын тухай хэрэгтэй хууль хийчихье гэж оруулж байсан.Тамхины хяналтын хууль дээр зөвшөөрөл мэдэгдэл болгоод ороод ирж байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулийн 6.1-ийг хүчингүй болгож байгаа юм байна.
Үүн дээр тамхи үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдаалах орчин нөхцөл болон тамхин дахь хорт бодисын агууламжийн талаар эрүүл мэндийн дүгнэлтийг эрүүл мэндийн яам гаргах ийм нөхцөл байгаа. Үүнийг хүчингүй болгохоор ямар ч хорт бодистой хамаагүй тамхи, тамхин бүтээгдэхүүн орж ирэх нөхцөлийг бүрдүүлэхгүй юу.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






