Үйл явдал1 мин унших

Чингэлтэйн 5-р хорооны багачууд тохилог, шинэ цэцэрлэгтэй боллоо

Чингэлтэйн 5-р хорооны багачууд тохилог, шинэ цэцэрлэгтэй боллоо
Барилгын насжилт хэтэрч, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байсан 108 дугаар цэцэрлэгийг дахин төлөвлөлтөд хамруулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орууллаа.

Өмнө нь 4 бүлэгтэй байсан бол одоо 10 бүлэг болж өргөжиж байна.

240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга байхдаа уг асуудалд анхаарч ажилласан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл

"2,857 м.кв талбай бүхий 2 давхар барилгад хүүхэд бүлгийн өрөөнөөс гадна чийрэгжүүлэх танхим, дуу хөгжмийн өрөө, эрүүл ахуйн шаардлага хангасан гал тогоо, агуулах зэрэг зориулалтын өрөө тасалгаануудыг бүрэн шийдэж өглөө.

Хүүхэд бүр гэрийнхээ ойр, аюулгүй, тохилог орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх нь бидний ажлын тэргүүлэх чиглэл юм. Улсын комисс барилгыг хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон тус цэцэрлэгийн хамт олон болон нийт эцэг эхчүүддээ баяр хүргэе" гэв.

Чингэлтэйн 5-р хорооны багачууд тохилог, шинэ цэцэрлэгтэй боллоо
Чингэлтэйн 5-р хорооны багачууд тохилог, шинэ цэцэрлэгтэй боллоо
Чингэлтэйн 5-р хорооны багачууд тохилог, шинэ цэцэрлэгтэй боллоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Цэцэрлэг, СургуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2012