Үйл явдал1 мин унших
21-Р ХОРООНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТО МАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Энэхүү авто машин 8273 хүн ам, 3058 өрх, 1500-аад малчин өрх, уулын аманд оршин суудаг малчдад эрүүл мэндийн туслалцаа цаг алдалгүй үзүүлэх юм.

Жаргалант тосгонд шинээр Улсын жишиг эмнэлэг барих, хороолол дагуух авто замыг шинэчлэх ажлыг дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан эхлүүлж байсан.
Энэхүү хоёр бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсөв дээр суулгаж өгсөн бөгөөд удахгүй тендер зарлагдаж ажлууд эхлэх юм.
Тус хороо нь Улаанбаатар хотоос 60 км-ын зайтай оршдог мал бүхий суурьшлын бүс бөгөөд газар нутгийн хувьд хэсгийн бүтэц таруу, сүүлийн жилүүдэд хүн ам өсөж буй хороодын нэг.
Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн тус хороонд 3058 өрхийн 8200 гаруй иргэн оршин суудаг бөгөөд 1500-аад малчин өрх 73824 толгой мал маллан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн Улаанбаатар хотын иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсний ногоогоор хангаж байна.


