Байр суурь2 мин унших
Н.Алтаншагай: Лабораторийн аргаар боловсруулсан шинэ төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд нэр төрөл нь өөрчлөгдөж манайд орж ирж байгаа. Энд гаалийн хяналт хэр байгаа вэ
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль орж ирж хэлэлцэгдэж эхэлж байна. Энэ хууль 2002 он буюу өдгөөгөөс 24 жилийн өмнө батлагдсан. Шинэчлэл найруулга орсон уу гэдэг дээр нэг тодруулга байна. 2017-2025 оны статистик мэдээлэл байна. Энэ хугацаанд сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, гэмт хэрэгт 2500 орчим хүн холбогдсон. Үүний 50 хүртэлх хувь нь 18-аас 25 хүртэлх насны залуучууд. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд тодорхой хувийг эзэлж байгаа статистик мэдээлэл байна.
Мансууруулах бодисын хор нөлөөг залуучууд, өсвөр насныханд хүргэх, сурталчлах, таниулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажил дутмаг юм шиг санагдаж байгаа. Одоо энд хэлэлцэгдээд явбал нэлээн ноцтой асуудлууд ч гэсэн ярих байх.
Нэгт, ахуйн хэрэглээний газтай холбоотой асуудал. Үүнийг хэрэглэж мансуурдаг өсвөр насныхан, сурагчид байгаа. ҮҮнийг хэрэглэж байгаад амь насаа алдсан ийм тохиолдлууд байгаа. Мансууруулахын нөлөөт бодис, байгалийн болон химийн аргаар боловсруулагддаг гэсэн 2 арга байна гэж хуулийн төслийн танилцуулга дээр байна. Сүүлийн үед лабораторийн аргаар боловсруулсан шинэ төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд нэр төрөл нь өөрчлөгдөж манайд орж ирж байгаа. Энэ дээр тавьж байгаа гаалийн хяналт яг ямар байгаа вэ? ҮҮнийг илрүүлэх багаж тоног төхөөрөмж боловсон хүчин манайханд байна уу.
Хоёрт, Сэтгэцэд нөлөөлөх бодис ургамал Монгол Улсын газар нутаг дээр ургаж байгаа. Энэ төрлийн хэдэн ургамал байна. Яаж хяналт тавьдаг юм бэ? Зэрлэг ургамал устгал дээрээ яг ямар арга хэмжээ авч байгаа вэ? Хавдартай хүмүүс мөн өвчлөлтэй хүмүүсийн хэрэглэдэг эмүүд хориотой зүйл дотор орчихсон байгаа юм. үүнийг хэрхэн яаж ялган ангилж байгаа вэ?