#Коммент2 мин унших
Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо

Өнөөдрийн УИХ-ын 126 гишүүнээс арав нь докторын зэрэгтэй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Хэрлэн. Тэрбээр нийтдээ 30 орчим жил боловсролын салбарт хөдөлмөр, зүтгэлээ зориулан ажилласан салбарын том төлөөлөл юм.
мэргэжлийн боловсрол, дээд боловсролын салбарын хөгжлийн асуудалд фокуслаж байна
Ийм ч учраас парламентад орж ирээд мэргэжлийн боловсрол, дээд боловсролын салбарын хөгжлийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, Их дээд сургуулийн статус багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд олон асуудал үүсээд байгаа. Үүнээс болж өнөөдөр ерөнхий боловсролд тулгамдаад байгаа боловсролын чанар, боловсон хүчний хомсдол дээд боловсролын салбарт ч үүсээд байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн өнгөрсөн онд Боловсролын сайдад асуулга тавьж хариугаа авсан. Хүний хөгжил, нийгмийн бодлогын Байнгын хороогоор удахгүй хэлэлцүүлэхээр төлөвлөж буй. Түүнчлэн боловсролын хуулинд хувилбарт сургалтын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Түүнчлэн төрийн удирдлагын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан судлаач эрдэмтэн хүний хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Төрийн албанд бүтээмж, үр бүтээлийг эрхэмлэх соёлыг төлөвшүүлэх арга механизмуудыг төлөвшүүлэх зохицуулалтыг хуульд тусгаалах зорилготой ажиллаж байна.
Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.12.30/ өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ёс зүйн дэд хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ес зүйн дэд хорооны даргаар сонголоо.
Ингэхдээ түүний парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг туршлагыг нь харгалзан Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохоор санал гаргасан байна. Улмаар байнгын хорооны гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн 1989 онд ОХУ-ын Иркутск УБДС-д Сурган сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж, 1997 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, магистр, 2003 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр, 2013 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Тэрбээр 1989-1995 онд Хотын боловсролын газар мэргэжилтэн, арга зүйч, 1997-2007 онд Удирдлагын академид ахлах багш, 2007-2008 онд Удирдлагын академийн Зөвөлгөө өгөх төвийн эрхлэгч, 2013 оноос Удирдлагын академид дэд профессороор ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


