Үйл явдал1 мин унших
Жендэрийн эрх тэгш байдалд ахиц ч, асуудал ч байна!

Өнөөдөр УИХ-ын холбогдох Байнгын хороодод жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг танилцууллаа.
-Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65 -т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа.
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120 -р байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20 хүртэл ахиж, “ахиц дэвшилттэй” үнэлэгдлээ.
-Монгол Улс парламент дахь эмэгтэй гишүүний тоогоор дэлхийн 190 улсаас 98 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх жилүүдээс 30 байр ахисан.
-Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.18 болж өмнөхөөс багассан.
Мэдээж үүнд эрэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарах, эрт илрүүлэг оношилгоонд хамрагдах хандлага, дадал сайнаар нөлөөлсөн байна. Гэхдээ бас анхаарч шийдэх асуудал ч цөөнгүй байна.
Тухайлбал;
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин 2003 онтой харьцуулахад 10.3 хувиар буурсан.
-Эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 19.4 хувиар бага байгаа.
-Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдсан.
-Бакалаврын түвшинд суралцагчдын 38.6 хувь, сургууль завсардсан болон завсардах магадлалтай хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь санаа зовоож байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэх жор нь салбар дундын хамтын ажиллагааг улам сайжруулах явдал юм.
