Үйл явдал1 мин унших
А.Ариунзаяа: Намрын чуулган улс төрийн бужигнаантай, хуулийн төсөл, үр дүн багатай чуулган байсныг хүлээн зөвшөөрнө

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиас хойш 3 дахь ээлжит чуулган хуулийн хугацаандаа чуулж өндөрлөв.
Энэ удаагийн намрын чуулган онцгой улс төрийн бужигнаантай, хуулийн төсөл, үр дүн багатай чуулган байсныг хүлээн зөвшөөрнө.
Ирэх хаврын чуулган илүү үр бүтээлтэй байгаасай гэж хүснэ. Миний хувьд дахин 100 хувийн ирцтэй, нэг ч хоцроогүй, нэг ч гадаад, дотоод томилолт аваагүй, нэг ч өвдөөгүй, нэг ч таслаагүй цөөн гишүүний нэг боллоо. Зүгээр л хийх ёстой ажил бөгөөд хувийн зохион байгуулалт, асуудлын чухлын эрэмбийг зөв тогтоосон учраас тэр.
Гишүүдийн үндсэн үүрэг нь чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцох гэж ойлгодог.
Одоо чуулганы завсарлагаанаар идэвхтэй томилолтоор ажиллана. Парламентын засаглалыг хамгаалж, бэхжүүлж байх нь гишүүн бүрийн үүрэг мөн.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

