НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогтын санаачилгаар Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн, SBS маркетинг энд коммуникейшнс ХХК Ерөнхий Менежер Ян Жун Вон нарыг хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгч Ким Чун Гүн "Сөүл, хот Улаанбаатар хоттой нягт хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэ удаад хүн ам хамгийн ихтэй Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулан хамтран ажиллах хүсэлтэй" байгаагаа илэрхийллээ.
Улаанбаатар хот ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 2040 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөгөө гаргасан. Иймээс миний хувьд цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллах болно.
Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлыг оновчтой тодорхойлж ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байгаа НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт танд Баянзүрхчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье.