Үйл явдал1 мин унших
Ж.Золжаргал: Ерөнхий сайдын “мэдээлэл сонсох цаг” биш “Асуулгын цаг” болж, индэр нь тэр дээр биш танхимын дунд орж ирсэн

Британийн Ерөнхий сайд нь танхимын дээр биш дунд зогсоод гишүүдийн асуултад ээлжлэн хариулж байгаа нь зөв жишиг байна гэлцэж, сүүлд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж, би дэмжигчдийн нэг болж хамтран өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын “мэдээлэл сонсох цаг” биш “Асуулгын цаг” болж, индэр нь тэр дээр биш танхимын дунд орж ирсэн.
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл парламентын спийкер нь намын харъяаллаас татгалздаг юм билээ. Олон намаас бүрддэг хурлын дарга учир намчирхахаас сэргийлж байгаа хэрэг. Энэ асуудал Монголд хальт яригдсан. Цаашдаа ер нь энэ асуудал яригдана.
2025 оны миний оролцсон гадаад томилолтын нэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Умард Ирланд, Их Британийн нэгдсэн вант улсад хийсэн айлчлал байв. Тэгэхэд парламент дахь Ерөнхий сайдын “асуулгын цаг”-ийг ажиглаж, дараа нь хурлын даргатай зоог барингаа бид ийнхүү ярилцаж байв.
Үүнээс гадна хиймэл дагуулын хурдасгуур төв, Оксфорд, Кембрижийн их сургууль, технологийн салбарын монголчуудтай хийсэн уулзалт гээд олон зүйл болж өнгөрсөн.
