Үйл явдал1 мин унших

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн албан хаагчид цусаа хандивлах аянд нэгдлээ

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн албан хаагчид цусаа хандивлах аянд нэгдлээ

Нэг донорын өгсөн цус гурван хүний амь насыг аврах боломжтой бөгөөд цус тогтмол хандивлах нь донорын өөрийн эрүүл мэндэд ч олон талын ашиг тустай байдаг.

Цус хандивласны дараа бие махбод хэдхэн долоо хоногийн дотор нөхөн төлжилт хийж, шинэ цусны эсүүд үүсдэг. Энэ нь зүрх, судасны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Судалгаагаар тогтмол цус хандивладаг хүмүүсийн зүрхний өвчлөл буурч, холестерины түвшин тогтворжиж, төмрийн хэмжээ тэнцвэрждэг нь тогтоогджээ.

Хандивласан цусыг улаан эс, сийвэн, ялтас зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдэд хувааж өөр өөр төрлийн эмчилгээ, эмнэлгийн тусламжид ашигладаг.

Иймээс нэг донорын өгсөн цусаар цусны өвчтэй хүн, мэс засалд орж буй өвчтөн, хавдартай хүний эмчилгээнд зэрэг ашиглаж, хамгийн ихдээ гурван хүнд дэм болдог байна.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн албан хаагчид цусаа хандивлах аянд нэгдлээ

Нийгмийн эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023