#Тойрог1 мин унших
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эрүүл мэндийн төв”-д түргэн тусламжийн машин гардуулан өглөө

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эрүүл мэндийн төв”-д эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон авто машиныг гардуулан өглөө.
Түргэн тусламжийн автомашин гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга Н.Наранмөнх болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Энэ үеэр Хатанбулаг сумын Засаг дарга Н.Наранмөнх хэлсэн үгэндээ “Манай сумын “Эрүүл мэндийн төв”-д түргэн тусламжийн машин нэн шаардлагатай байсан.
Ард иргэдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн яаралтай тусламжийн машиныг гардуулан өгч байгаад туйлаас талархаж байна. Ингэснээр иргэнд очих түргэн тусламжийн үйлчилгээ хурдан шуурхай болж байна. Нөгөө талаар эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой юм” гэв.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
