Үйл явдал1 мин унших
Хүүхдийн хэл ярианы хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хүүхдийн хэл ярианы хөгжил бол зөвхөн харилцах чадварын асуудал биш. Энэ нь хүүхдийн суралцах, нийгэмших, өөрийгөө илэрхийлэх цаашдын хөгжлийн чухал суурь юм.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Бид хүүхдийн хэл ярианы хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.

Тухайлбал, хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөгжлийн эрт илрүүлэгт хэл ярианы хөгжлийн үнэлгээг уялдуулах, эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах тогтолцоог бүрдүүлэхэд анхаарна.
Мөн хэл засалч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж боловсруулах, судалгаа, шинжилгээний ажлыг дэмжинэ.