Үйл явдал1 мин унших
Өөрийн Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй бол өрөөлийн Үндсэн хуулийг дагах өдөр ирнэ!

Өөрийн Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй бол өрөөлийн Үндсэн хуулийг дагах өдөр ирнэ. Хүчирхэг Хүннү төрийн үед ч Үндсэн хуультай дүйцэх хууль цаазтай байсан нь лавтай. Эзэн Чингис хааны Их Монгол улсын Үндсэн хууль нь Их засаг хууль байв.
Харин улс гэр маань сэргэн мандсан шинэ үеийн түүхэндээ дөрвөн ч удаа Үндсэн хуулиа баталж, тэдгээр Үндсэн хуулиуд тухайн цаг үе бүхэндээ түүхэн үүргээ гүйцэтгэж, туурга тусгаар Монгол Улсаа бүрэн бүтэн хадгалсаар Ардчилсан Үндсэн хуультай золгуулсан билээ.
Өнөөдөр Монголчууд бид хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалсан, төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилсан, шударга ёс, хөгжил дэвшлийн үндэс суурь болсон Ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 34 жилийн ойгоо тэмдэглэж байна
Хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлж, хүн бүр эх орон, тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж туурга тусгаар Монгол улс минь мөнхөд мандан бадарч явах болтугай ??
