Үйл явдал1 мин унших
“Шинэ эрин” сургуулийн сурагчдын төлөөлөл Төрийн ордонд зочиллоо

Ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургуулийн Б.Сарантуяа багштай 9а ангийн сурагчид Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Хүрэлцэн ирсэн сурагчиддаа хичээл сурлагад нь амжилт хүсэж, хүссэн мэргэжлээрээ суралцан зорилгодоо хүрэхийг ерөөе. Хүүхдүүдэд Төрийн ордны барилгыг барьсан түүх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон төрийн бэлгэдэл, хууль батлах үйл ажиллагаа, парламентын засаглалын талаар мэдээлэл өгсөн УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


