Үйл явдал1 мин унших

"Policy Talks" цуврал лекц, хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцов

"Policy Talks" цуврал лекц, хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцов

Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газраас намын гишүүд, дэмжигчдэдээ зориулан тогтмол зохион байгуулж буй "Policy Talks" цуврал лекц, хэлэлцүүлгийн энэ удаагийн зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцов. Тэрбээр “Үндсэн хуулийн дэг журам: Ардчилсан хууль дээдлэх зарчмын тэнцвэр” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Үндсэн хуулийн дэг журам гэдэг нь улс орныг удирддаг засаглалын эх үүсвэр, улс төрийн байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт болон иргэний эрхийг тодорхойлдог Үндсэн хууль, түүний практик зэрэг нь тухайн улсын үндсэн, суурь засаглалын бүхэл бүтэн системийг тодорхойлдог институц, зарчим дүрмийн тогтвортой хүрээг хэлнэ” гэдгийг онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн "Ардчилал, хуулийн засаглал, эрх зүйт ёс нэг нэгийгээ үгүйсгэхгүй харилцан зэрэгцэн оршин тогтнох ёстой. Тэрхүү тэнцвэрийг Үндсэн хуулийн дэг журам хангадаг. Үндсэн хуулийн дэг, журам алдагдвал ардчилал, иргэний эрх, улсын бүрэн эрхт байдал хангагдахгүй байх эрсдэлтэй” хэмээв.

"Policy Talks" цуврал лекц, хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцов

“Үндсэн хуулийн дэг журам: Ардчилсан хууль дээдлэх зарчмын тэнцвэр” сэдэвт хэлэлцүүлэгт Ардчилсан Намын гишүүд, дэмжигчид оролцов.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009