Үйл явдал1 мин унших
“Dead To Rights” киноны тусгай үзвэрийн үйл ажиллагаанд оролцлоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яамны санаачилгаар найруулагч Ао Шений 2025 онд нээлтээ хийсэн “Dead to Rights” уран сайхны киноны тусгай үзвэр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус кино нь 1937 онд Нанжин хотод болсон бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд хүн чанар, энэрэл нигүүлсэл, ёс суртахууны үнэ цэнийг хөндсөн агуулга, үзэл санааны хувьд чухал уран бүтээл юм. “Dead to Rights” кино нь зөвхөн нэг ард түмний түүхийг өгүүлэхээс гадна түүхийн үнэнийг хамгаалах, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сануулж буйгаараа онцлогтой.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яамнаас “Бүс ба зам” санаачилгын хүрээнд зохион байгуулсан “Film Production and Marketing” сэдэвт богино хугацааны сургалтад Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийг хамруулсан явдлыг онцолж, талархал илэрхийлэв.
